Улаанбаатар Принт ХХК цэцэрлэгийн хүүхдүүдэд боловсрол олгох дасгал ажлын дэвтрүүд бэлэглэлээ
Таван Богд Группийн охин компани Улаанбаатар Принт ХХК-аас Нийслэлийн СХД –ийн 112-р цэцэрлэг болон 176-р цэцэрлэгийн Ахлах бэлтгэл бүлгийн 200 хүүхдэд хичээлийн дасгал ажлын дэвтрийг бэлгэллээ. Сургуулийн өмнөх нас нь хүний хөгжлийн хамгийн эрчимтэй үе. Бие хүн болж төлөвших хариуцлагатай энэ үед хүүхдийг дэмжих нь насанд хүрэгчид бидний чухал үүрэг билээ.
Таван Богд Группийн Улаанбаатар Принт ХХК ас эрхлэн гаргасан Хүүхдүүд СӨБ-ын дасгал ажлын дэвтэр нь 5-6 насны хүүхдийн хэл яриа, оюун ухаан, нийгэмшихүйн чадваруудыг дэмжих хэсгүүдээс бүрдэх ба хүүхдүүдэд сонирхолтой олон хувилбарт дасгалууд, түүнчлэн хүүхдийн чухал мөчүүдийг тэмдэглэн бичих хэсэг, хүүхдийн түвшнийг тогтоох үнэлгээний хэсэг зэргээс бүрдсэн. Энэхүү дасгал ажлын дэвтэр нь цэцэрлэгийн хүүхдүүдийг сурагч болох бэлтгэлд зориулан багш, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамтран ажиллахад чиглэн бэлтгэгдсэн дэвтэр юм. Бид ирээдүйдээ хөрөнгө оруулж боловсролтой ирээдүйг бүтээхэд гар бие оролцож байна.






