Түүхэн замнал

  1. 1995

    1995 оны үйл явдлын брэнд

    Японы FUJIFILM компанийн албан ёсны эрхтэй борлуулагч болсноор Таван Богд Группийн эхлэл тавигдав.

  2. 1997

    1997 оны үйл явдлын брэнд

    Таван Богд Интернэйшнл ХХК байгуулагдаж гэр ахуйн болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд нийлүүлж эхлэв.

  3. 1997

    1997 оны үйл явдлын брэнд

    Улаанбаатар Принт ХХК байгуулагдаж сурагчийн дэвтэр, өнгөт хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхлэв.

  4. 1998

    1998 оны үйл явдлын брэнд

    Таван Богд Холдингс ХХК нь Таван Богд Группийн толгой компани бөгөөд группийн хэмжээнд бодлого стратеги, менежментийг нэгдсэн байдлаар тодорхойлох, шинэ бизнесийг нээн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт болон охин компаниудад менежментийн дэмжлэг үзүүлдэг.

  5. 2001

    2001 оны үйл явдлын брэнд

    Улаанбаатар Гурил ХХК үүсгэн байгуулагдаж, эх орны хөрсөнд ургасан улаан буудайгаар эрүүл хүнс үйлдвэрлэж эхлэв.

  6. 2001

    2001 оны үйл явдлын брэнд

    Эйрлинк Монголиа ХХК байгуулагдаж, Олон Улсын Агаарын Тээврийн Холбооны албан ёсны эрхтэйгээр гадаад болон дотоод авиа компаниудын онгоцны тийз борлуулалтын үйлчилгээг үзүүлж эхлэв.

  7. 2002

    2002 оны үйл явдлын брэнд

    Дэлхийд борлуулалтаараа тэргүүлэгч BRIDGESTONE брэндийн дугуй борлуулж эхлэв.

  8. 2003

    2003 оны үйл явдлын брэнд

    Монгол Улсын хамгийн том арилжааны банк болох Хаан банкны хувьцаа эзэмшигч болов.

  9. 2004

    2004 оны үйл явдлын брэнд

    Xerox брэндийн албан ёсны эрхийг авч хэвлэх, хувилах тоног төхөөрөмжийг худалдан борлуулах, засвар үйлчилгээг үзүүлж эхлэв.

  10. 2004

    2004 оны үйл явдлын брэнд

    Монголын аялал жуулчлалын ууган компани болох Жуулчин ХХК нь Таван Богд Группийн салбар компани болов.

  11. 2005

    2005 оны үйл явдлын брэнд

    Европын дээд зэрэглэлийн Кемпински зочид буудлын сүлжээ Кемпински Хаан Паласыг амжилттай байгуулав.

  12. 2007

    2007 оны үйл явдлын брэнд

    Таван Богд Групп Япон түншүүдийнхээ хамт Говь ХК-ийн 73.45%-ийн хувьцааг эзэмших эрхтэйгээр хувьчлан авав.

  13. 2009

    2009 оны үйл явдлын брэнд

    Таван Богд Смарт Электроникс ХХК байгуулагдаж Funai, Dust Devil, Vax брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж эхлэв.

  14. 2011

    2011 оны үйл явдлын брэнд

    Францын дэлхийд алдартай гоо сайхны брэнд болох L’OCCITANE брэндийн албан ёсны дистрибьютер болж, бутик дэлгүүрээ Central Tower болон Улаанбаатар Их дэлгүүрт нээв.

  15. 2012

    2012 оны үйл явдлын брэнд

    Япон улсын зах зээлийн 60%-ийг дангаар эзэлдэг, дэлхийд танигдсан ТОТО брэндийн албан ёсны төлөөлөгчөөр сонгогдон, нэрийн дэлгүүрээ ажиллуулж эхлэв.

  16. 2013

    2013 оны үйл явдлын брэнд

    Дэлхийд алдартай шунан дурлам, амтат шарсан тахиатай KFC сүлжээ рестораны албан ёсны эрхийг авч, анхны салбараа Монгол улсад нээв.

  17. 2013

    2013 оны үйл явдлын брэнд

    Дэлхийд автомашин үйлдвэрлэлийн борлуулалтаараа тэргүүлэгч Японы TOYOTA брэндийн автомашиныг албан ёсны эрхтэйгээр борлуулж эхлэв.

  18. 2014

    2014 оны үйл явдлын брэнд

    PIZZA HUT брэндийн албан ёсны эрхийг авч, хав халуун пиццаг Монголын хэрэглэгчдэдээ хүргэж эхлэв.

  19. 2014

    2014 оны үйл явдлын брэнд

    Япон улсын үндэсний хоолны соёлыг Монголын зах зээлд түгээх зорилготой Sakura болон Nagomi ресторануудыг нээв.

  20. 2016

    2016 оны үйл явдлын брэнд

    Дэлхийн 100 гаруй оронд салбартай тансаг зэрэглэлийн GODIVA брэндийг албан ёсны эрхтэйгээр Монгол улсад нээв.

  21. 2018

    2018 оны үйл явдлын брэнд

    Галлериа Улаанбаатар худалдаа үйлчилгээний төвийг Нийслэл хотын зүрхэн хэсэгт нээв.

  22. 2018

    2018 оны үйл явдлын брэнд

    Yum! Brands -ийн LITLLE SHEEP хот пот брэндийн албан ёсны эрхийг авч дэлхийн хамгийн том хот пот рестораныг эх нутагтаа нээв.

  23. 2019

    2019 оны үйл явдлын брэнд

    Таван Богд Солюшнс ХХК байгуулагдаж Axis, Xerox, Genetec зэрэг дэлхийд технологиор тэргүүлэгч 16 брэндтэй хамтарч "Технологийн шийдлийг бизнес бүрд хүргэнэ" алсын хараан дор ажиллаж байна.

  24. 2020

    2020 оны үйл явдлын брэнд

    Таван Богд Проперти ХХК байгуулагдаж Монголын барилгын салбарт шинэ өнгө төрх, чанар стандартыг тогтоох GERLUG VISTA төслийг эхлүүлэв.

  25. 2021

    2021 оны үйл явдлын брэнд

    Таван Богд Финанс ХХК-ийг үүсгэн байгуулж, харилцагч бүрийнхээ хэрэгцээнд нийцсэн санхүүгийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж эхлэв.

  26. 2022

    2022 оны үйл явдлын брэнд

    Таван Богд Капитал ХХК-ийг үүсгэн байгуулж, дэвшилтэт технологид суурилсан брокер, андеррайтер, зөвлөхийн үйлчилгээг харилцагчдад хүргэж эхлэв.

  27. 2022

    2022 оны үйл явдлын брэнд

    “Мон Бийф” ХХК байгуулагдан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, зах зээлд гарал үүсэл нь тодорхой, чанартай үхрийн мах нийлүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлэв.

  28. 2023

    2023 оны үйл явдлын брэнд

    Таван Богд Монгол Грилл ХХК нь MG hot pot, MG steak, Nagome сүлжээ ресторануудаар олон улсын болон уламжлалт монгол хоолыг үйлчлүүлэгчдэдээ санал болгож байна. MG Steak ресторан нь Monbeef брэндийн өндөр зэрэглэлийн шүүслэг махаар хийсэн стейкээр үйлчилж эхлэв.

  29. 2023

    2023 оны үйл явдлын брэнд

    Дэлхийд аюулгүй байдал, чанар стандартаараа шалгарсан Шведийн VOLVO технологиор бүтээгдсэн Geely брэндийн албан ёсны эрхтэйгээр борлуулж эхлэв.

  30. 2023

    2023 оны үйл явдлын брэнд

    Жуулчин компанийн дэргэдэх "Жуулчин Тэрэлж ресорт" Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт цогцолбор газарт тохилог, тайван орчинд дотоодын болон гадаадын амрагчдыг хүлээн авч эхлэв.

  31. 2023

    2023 оны үйл явдлын брэнд

    Япон улсыг технологийн дэвшилт, хиймэл оюун ухаанд суурилсан урьдчилан сэргийлэх багц шинжилгээний төв NURA Mongolia үүд хаалгаа нээв.

  32. 2024

    2024 оны үйл явдлын брэнд

    Шинэхэн орцтой амтат сэндвичийг Монголын хэрэглэгчдэдээ хүргэхээр дэлхийн 110 оронд 45,000 гаруй салбартай Subway брэндийг албан ёсны эрхтэйгээр нээв.

  33. 2024

    2024 оны үйл явдлын брэнд

    Францын алдарт L'Occitane брэндийн спа үйлчилгээ анхны салбар Жуулчин Тэрэлж Ресорт-д албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

  34. 2024

    2024 оны үйл явдлын брэнд

    Монголын аялал жуулчлалын салбарын анхдагч, 70 жилийн түүхтэй Жуулчин ХХК, олон улсын болон дотоодын авиа компаниудынхамгийн сайн нөхцөл бүхий нислэгийн тийз борлуулах Жуулчин онгоцны тийз захиалгын төвийг Галлериа Улаанбаатар төвд нээлээ.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай