Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Таван Богд Группийн Ерөнхийлөгч Ц. Баатарсайхан

Ц. Баатарсайхан

Таван Богд Группийн Ерөнхийлөгч

Таван Богд Группийн харилцагч, түнш, хэрэглэгч танд энэ өдрийн мэнд хүргэн нийт хамт олныхоо нэрийн өмнөөс мэндчилж байна.

Эх орныхоо оргил уулсаар нэрийдсэн Таван Богд Групп 1995 онд Японы FujiFilm корпорацын гэрэл зураг боловсруулах лабораторийг Монголд нээснээр үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Групп маань дэлхийн шилдэг брэндүүд, стандарт, туршлагыг улсдаа нутагшуулж, дотоодын брэндүүдийг олон улсад таниулах үйлсэд түүчээлж, өдгөө 12 мянган ажилтантай, 18 охин компани болон 1 хөрөнгө оруулалттай компанитайгаар бизнесийн 10 чиглэлд нэр хүндээ өргөсөн хэвээр байна.

Бид алсын хараагаа нийгмийн хөгжил дэвшил, ирээдүйд чиглүүлж чанар, инновац, итгэлцлээр харилцагч, түнш, хэрэглэгчдийнхээ үнэнч сонголт байж ирлээ.

Бизнесийн салбарт 30 жилийн туршлага, түүх бий болгосон Таван Богд Групп ирээдүйн 30 жилээ үндэсний үйлдвэрлэлийг дэлхийд гаргасан он жилүүдээр дүүргэхээр ажиллаж байна. Бид өнгөрсөн, одоо, ирээдүйн хамт олныхоо хамтын хүчээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулах хариуцлагатай бизнесийг улам өргөжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэнд сайн сайхныг хүсье.

Ерөнхийлөгчийн гарын үсэг

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай