Мэдээ мэдээлэл2023 он, 03-р сарын 31

ЭРДМИЙН ӨРГӨӨ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН СУРАГЧИД УЛААНБААТАР ПРИНТТЭЙ ТАНИЛЦЛАА

Улаанбаатар Принт компани хүүхэд бүрийн сурах анхдагч хэрэгцээг үйлдвэрлэж, Монгол улсынхаа Улаанбаатар хот болон 21 аймаг, 360 сумын сурагч бүрд хүргэж ажилладаг билээ. Хүүхэд бүрд сурч хөгжихөд нь дэвтрээр бүрэн хангах зорилгын хүрээнд ажилтан нэг бүр хичээл зүтгэл гарган, чин сэтгэлээ шингээж үйлдвэрлэдэг.

Ерөнхий боловсролын сурагчдад дэвтрээ үр өгөөжтэй ашиглах, хичээлийн хэрэгслээ ариг гамтай ашиглахад сэдэл төрүүлэх үүднээс дэвтэр үйлдвэрлэх үе шат, тэдний хичээлээ хийдэг дэвтэр нь хэрхэн бүтдэг талаар танилцуулах арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Энэ удаад хичээлийн дэвтэр хэрхэн бүтдэг талаар танилцахаар Нийслэлийн эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 4-6 ангийн сурагчид ирж, үйлдвэрлэлийн явцтай танилцаж, Улаанбаатар Принтийн ах эгч нараасаа гарын бэлэг авлаа.

Улаанбаатар Принтийн хамт олон сурагчийн дэвтэр үйлдвэрлэхдээ нүдний хараанд сөргөөр нөлөөлөхгүй харшил үүсгэхгүй, бууралттай япон цаасаар үйлдвэрлэдэг билээ.

Хүүхэд багачууддаа сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай