Мэдээ мэдээлэл2023 он, 03-р сарын 31

MAMYPOKO БРЭНД 700,000 НЯРАЙД БЭЛЭГ БАРЬЖЭЭ

Японы №1 хүүхдийн живх Mamy Poko брэнд өнгөрсөн 20 жилийн хугацаанд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Амгалан Амаржих болон, Эрдэнэт, Налайх, Төв аймгуудын Амаржих газруудад мэндлэн, гэр бүлдээ хайр бэлэглэн ирсэн энхрий нярай үрсдээ “Анхны нандин бэлэг”-ийг нь барьдаг уламжлалтай. MamyPoko живх, нярайн малгай, гарын бугуйвч зэргийг дотроо багтаасан “Анхны нандин бэлэг” нь жил бүр 35 мянга гаруй нярайд очдог.

Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд 2022 онд MamyPoko брэнд “Ээлтэй ертөнц” Төрийн Бус Байгууллагатай хамтран ажиллаж, 18 сая төгрөг үнэ бүхий 10,000 ширхэг малгай оёулан бяцхан үрсийнхээ бэлгийг бэлдлээ. Тус Төрийн Бус Байгууллага нь байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдыг ажлын байраар хангадаг бөгөөд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн бие бялдар, авьяас чадвар, оюун санааг хөгжүүлэх, тэдэнд тусалж, нийгэмшүүлэх зорилготой юм.

Бидний чин сэтгэлээ зориулан хийсэн “Анхны нандин бэлэг” энэ жил 700,000 дахь эзэндээ очиж байна.

Тэртээ хорин жилийн өмнө MamyPoko брэндийн “Анхны нандин бэлэг”-ийн эзэд болсон үрс минь өнөөдөр эр цэргийн албаа хааж, их сургуулиа төгсөж, эхнээсээ ээж аав ч болж байж мэдэх юм.

МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай