Мэдээ мэдээлэл2023 он, 02-р сарын 28

УЛААНБААТАР ГУРИЛ КОМПАНИ 150 ӨРХӨД ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ӨГЛӨӨ

Улаанбаатар Гурил ХХК “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо”, “Ариун Санааны Үйлс” ТББ, “Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбоо”-той хамтран тусламж хэрэгтэй, нийгмийн эмзэг бүлгийн ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ жил бүр хүнсний болон эд материалын тусламж үзүүлсээр ирсэн. Энэ жил  Цагаан сарын баяраар 150 өрхөд хүнсний тусламж үзүүллээ. 

Улаанбаатар Гурил компани Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд ядуурлыг бууруулах, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй технологийн ашиглах зэрэг төслүүдийг үе шат, төсөв төлөвлөгөөтэй хэрэгжүүлсээр байна.  

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай