Мэдээ мэдээлэл2020 он, 06-р сарын 11

KFC – GEE-ТЭЙ ХАМТ ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Гэр бүл гэдэг халуун ам бүлээрээ хамтдаа байж бяцхан үрсийнхээ инээж цангинах дуу хоолойг сонсож аз жаргалаар бялхах тэр л нандин мэдрэмжийг бидэнд өгдөг. Тийм ч учраас гэр бүлээрээ хамтдаа аз жаргалтай өнгөрүүлэх нэг ч гэсэн өдрийг бэлэглэх үүднээс KFC-н хамт олон “Гэр бүлийн өдөр”-г зохион байгуулдаг билээ.

Хүүхэд бүрийн хайртай Бонго, Мишээл, Можух нар Чикигийн хамтаар салбарт ирж хүүхдүүдтэй дуу дуулж, бүжиглэн цагийг хэзээ ч мартагдахааргүй өнгөрүүллээ. Хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудынхаа дунд тэмцээн уралдаан зохиож KFC-н гарын бэлгийг гардуулж оролцогч хүүхдүүдээ баярлууллаа. Мөн реппер GEE өдөрлөгт маань оролцож ирсэн бүх гэр бүлүүдтэй зургаа авхуулж хамтдаа цагийг зугаатай өнгөрүүллээ.

Дараагийн гэр бүлийн өдөр дээрээ илүү олон сюрпризтай уулзацгаая.

Монголын минь аз жаргалтай гэр бүлүүд маш олон болтугай...

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай