“Улаанбаатар Принт” ХХК “Дэвтрээ дахин амьдруулъя” аяныг хэрэгжүүлж эхэллээ
Таван Богд Группийн охин компани “Улаанбаатар Принт” ХХК тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд цаасаа гамнах, эх дэлхийгээ хайрлах зорилготой “Дэвтрээ дахин амьдруулъя” аяныг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү аяны эхний ээлжинд нийслэлийн 75-р сургууль, 15-р сургууль, 18-р сургууль, 52-р сургууль, 115-р сургуулийн сурагчдыг хамруулж, хэрэглэж дууссан дэвтрийг нь худалдан авч байна. Мөн сурагчид, багш ажилтнуудад байгалийг бохирдуулахгүй байхын тулд бид юу хийж болох, хог хаягдлыг дахин боловсруулахын ашиг, давуу талын тухай мэдээллүүдийг хүргэлээ.

Бид цаашид эх дэлхийгээ хайрлах, аливаад гамтай байх, ногоон хөгжлийг дэмжихтэй холбоотой ажлуудыг эрчимтэй хийж, Ерөнхий боловсролын бусад сургуулиудыг үе шаттайгаар аянд хамруулан, ирээдүй болсон хойч үедээ учирч болзошгүй экологийн хохирлыг багасгахаар зорин ажиллаж байна.
#ТаванБогдГрупп #УлаанбаатарПринт





