Мэдээ мэдээлэл2022 он, 04-р сарын 11

KFC брэндийн 60 гаруй ажилтан Дохионы хэлний анхан шатны сургалтад хамрагдлаа

KFC брэндийн 60 гаруй ажилтан Дохионы хэлний анхан шатны сургалтад гурван долоо хоногийн турш хамрагдаж, хүн бүрд хүртээмжтэй хамт олон болохоор зорьж байна. Одоогийн байдлаар KFC-д нийт 45 орчим сонсгол болон хэл ярианы хязгаарлагдмал чадамжтай иргэд ажилладаг. Хамт олны зүгээс тэдэнтэйгээ болон хязгаарлагдмал чадамжтай хэрэглэгчтэйгээ мэдээллийг ямар ч асуудалгүй солилцож, харилцах зорилго тавьсан бөгөөд цаашид нийт ажилчдаа сургалтад тогтмол хамруулахаар төлөвлөлөө. 
 

Мөн харааны хязгаарлагдмал чадамжтай иргэддээ зориулж KFC цэсийг брайл үсэгтэй болгон шинэчлэхээр ажиллаж байна.  
Нийгмийг хамгийн сайн сайхнаар дүүргэхээр чин сэтгэлээсээ зорин ажиллаж байгаа ажилчид, үргэлж дэмжиж байдаг эрхэм хэрэглэгч, хамтран ажиллагч та нартаа БАЯРЛАЛАА.
 

#ТаванБогдГрупп #KFC #ХамтынХүчАмжилтынТүлхүүр

 

 

 

 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай