Улаанбаатар Принт ХХК ажилтнуудаа зуслангийн байшинтай болоход туслах төсөл хэрэгжүүлж байна
Таван Богд Группийн охин компани Улаанбаатар Принт ХХК-ийн зүгээс ажилтан болон тэдний гэр бүлийн гишүүдийг эрүүл, таатай орчинд амьдрах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ажилтнуудаа Хөшигтийн хөндийд эзэмшил газар, зуслангийн байшинтай болоход нь туслах Таван Оргил төслийг 2021 оны 9 сараас амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Тус компанийн зүгээс хариуцан гүйцэтгэж байгаа зуслангийн байрыг ажилтнууд өртөг үнээр нь, 70 хувиа боломжит хүүтэй, урт хугацааны зээлээр авч байна. Энэхүү хотхон нь ногоон байгууламж, спорт болон тоглоомын талбай, номын сан, машины нэгдсэн зогсоол, бохир болон цэвэр усны нэгдсэн систем, үйлчилгээний байгууллага, нэгдсэн харуул хамгаалалт гээд бүгдийг цогцоор нь шийдсэн бөгөөд эхний хэсэг 2022 оны 6 сард бүрэн ашиглалтад орох юм байна.
Таван Богд Групп түүний охин компаниуд ажилтнуудынхаа тав тух, сэтгэл ханамжийг чухалчилдаг бөгөөд таатай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр үргэлж хичээн ажилладаг билээ.




