“MamyPoko” брэнд нийслэлийн дүүрэг бүрд нярайн хуурайлах ширээ байрлуулах аяныг эхлүүллээ
Таван Богд Интернэйшнл ХХК-ийн “MamyPoko” брэнд тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд нийслэлийн дүүрэг бүрд нярайн вакцинд хамрагдах, хүүхдээ хуурайлах тав тухтай орчин бүрдүүлэхийг зорьж нярайн хуурайлах ширээ байрлуулах аяныг Баянзүрх дүүргийн 26-р хорооноос эхлүүллээ.
MamyPoko брэнд нь эх үрд зориулсан олон ажил хийж, хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд дөнгөж төрсөн нялхаст нярайн малгай, MamyPoko живх болон нярайн бугуйвч бэлэглэж, сар бүр 3000 гаруй нярайд анхны бэлгийг нь гардуулан өгдөг билээ. Түүнчлэн өнгөрсөн оны зургаадугаар сард “Шинэ өлгий” аянд нэгдэж, 400 ширхэг өлгийг төрөх эмнэлгүүдэд хүлээлгэн өгсөн юм. Бид цаашид ч эх болон нярайд зориулсан ажлуудыг идэвх санаачилгатай зохион байгуулж, үлгэрлэн ажиллах болно.




