Таван Богд Групп 2021 онд ажилчдынхаа эрүүл мэндэд 675 сая төгрөг зарцуулжээ
Таван Богд Групп ажилтнуудынхаа эрүүл мэндийг нэн тэргүүнд анхаардаг бөгөөд жил бүр эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулдаг. 2021 онд ажилчдынхаа эрүүл мэндийн үзлэгт 425 сая төгрөг, эрүүл мэндийн даатгалд 250 сая төгрөгийг зарцуулжээ.
Манай байгууллагын ажилтнууд эрүүл мэндийн үзлэгтээ Ай Ти Лаборатори, Family Medical Clinic хоёроос сонгон хамрагдсан бөгөөд бид байгууллагынхаа үнэт зүйл болох ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг анхаарч, дэмжсээр байх болно.
#ТаванБогдГрупп #НийгмийнХариуцлага



