Таван Богд Финанс ББСБ нь “Мод хөтөлбөр” ХХК-тай санамж бичигт гарын үсэг зурлаа
“Таван Богд Финанс ББСБ” ХХК нь нийгмийн хариуцлага, ногоон хөгжлийн хүрээнд “Мод Хөтөлбөр” ХХК-тай хамтран TreeON хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагаагаа эхлүүлж, санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бид технологийн инновацыг нэвтрүүлж, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, ногоон хөгжлийг тууштай дэмжих зорилт дор нэгдэж “Таван Богд Финанс ББСБ” ХХК-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авсан харилцагч бүр байгаль дэлхийдээ хувь нэмрээ оруулж мод тарих боломжийг олгохоор ажиллаж эхэллээ.




