Мэдээ мэдээлэл2022 он, 03-р сарын 21

Таван Богд Интернэйшнл ХХК-ийн “Colgate” брэнд Хавдрын эрт илрүүлэг төвийн сургалтын өрөөг тохижууллаа

Таван Богд Интернэйшнл ХХК-ийн “Colgate” брэнд Архангай аймгийн Хавдрын эрт илрүүлэг төвийн амны хөндийн боловсролын сургалтын хэсгийг тохижуулж хүлээлгэн өглөө. Мөн мэргэжлийн эмч нар амны эрүүл ахуйн бүтээгдэхүүний зөв хэрэглээ, сонголт, дадлыг хэвшүүлэх, амны хөндийн өвчлөл болон хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга замыг хүүхэд эцэг эхчүүдэд зөвлөн сургалт зохион байгууллаа. Цаашид амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг боловсролыг олгож, шүдний эрүүл ахуйн арчилгааг хэвшүүлэн дадлагажуулж, урьдчилан сэргийлэх үзлэг зөвлөгөө өгч хамтран ажиллахаар болсон байна.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай