Мэдээ мэдээлэл2022 он, 01-р сарын 17

ТАВАН БОГД ИНТЕРНЕЙШНЛ ХХК-ИЙН ХАМТ ОЛОН НЭГДЭН НИЙЛЖ, ХҮҮХЭД ЭЦЭГ ЭХЭЭ ХҮЛЭЭНГЭЭ ЦАГИЙГ АЯ ТУХТАЙ ӨНГӨРҮҮЛЭХ ӨРӨӨГ ТОХИЖУУЛЛАА

Анх тус өрөөг тохижуулах санааг хөхүүл ээж нарт зориулсан хэсэг бий болгох үндсэн дээрээс эхлүүлж, энэ нь илүү боловсронгуй болсноор хөхүүл ээжид зориулсан хэсэг, хүүхэд эцэг эхээ хүлээнгээ хичээлээ хийж, цагыг ая тухтай зөв боловсон өнгөрүүлэх хэсэгтэй болж тохижуулах болсноор илүү боловсронгуй болжээ. Дараах өрөөг тохижуулахад 300 орчим ажилтнууд хамтын хүчээр нэгдэн хандив цуглуулж, компанийн зүгээс 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж энэхүү сэтгэл шингэсэн тоглоомын өрөө бий болжээ.

Өрөөний тохижуулалтад хүүхдүүдийн дуртай үлгэрийн баатрууд, хичээлээ хийхэд зориулагдсан ширээ, сандал гээд ая тухтай амрах бүхий л хэсгүүдийг бий болгожээ. Таван Богд Интернейшнл ХХК-ийн хамт олон цаашид тоглоом болон номуудыг нэмэлтээр байрлуулахаар төлөвлөж байгаагаа ч мэдэгдсэн юм. 

 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай