KFC БРЭНД АУТИЗМТАЙ ХҮҮХДҮҮДИЙН ОЮУНЫ ХӨГЖИЛД ХӨРӨНГӨ ОРУУЛЛАА
Ингэснээр уг академид суралцаж буй хүүхдүүдийн оюуныг хөгжүүлж, ном унших дадалд суралцуулж, анхдагч боловсролыг тэгш хүртээмжтэй олгож, ДУТУУГ нь ДҮҮРГЭЖ чадах юм. Аутизм болон хэл яриа, сонсголын бэрхшээлтэй, хоцрогдолтой хүүхэд багачууд бусадтай харьцахаас эмээх, дургүйцэх нийтлэг хандлагатай учир тэднийг нийгэмд чөлөөтэй харилцаж байр сууриа илэрхийлэхэд нь дараах номууд тус болох билээ.
KFC брэнд нийгэмд дутагдаж буй хэрэгцээ шаардлагыг чадах хэмжээгээрээ нөхөж ДУТУУГАА ДҮҮРГЭХИЙН төлөө цаашид ч хичээн ажилласаар байх болно.



