Pizza Hut брэнд Magic box төслийн хоёр дахь контейнер номын санг санхүүжүүлж, Баянзүрх дүүрэгт байрлууллаа
Pizza Hut брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд Magic box төсөлтэй хамтран хоёр дахь контейнерыг Баянзүрх дүүргийн 12-р хороонд байрлуулж, шинэ оны өмнө хүүхдүүдэд хамгийн үнэ цэнтэй, гэгээлэг бэлгийг барилаа. Алслагдсан дүүрэг, хороод болон хөдөө орон нутагт байрлуулах Magic Box төслийн контейнер номын сан нь тухайн бүсийн хүүхдүүдэд #ТЭГШ_БОЛОМЖ олгох зорилготой юм. Энэхүү контейнер нь дотроо номын сан, номын худалдаа, кофе шоп зэргийг багтаасан төдийгүй 25 орчим хүүхдийн хичээл, сургалт явуулах боломжит талбайтай билээ.


Контейнерын бүх тохижилт, тээвэрлэлтийн зардлыг Pizza Hut брэнд санхүүжүүлж, хүүхэд бүрийг тэгш боломжоор хангах ажлыг ийнхүү дэмжлээ. Контейнер номын сангийн нээлтэд ирсэн хүүхдүүд хичээлээ хийж, номоо унших гоё орчинтой болсондоо маш их баярлаж байсан юм. Бид амласан ёсоороо дараагийн контейнер номын санг 2022 онд багтаан байршуулахаар төлөвлөн ажиллаж байна. Түүнчлэн, хүүхэд залуусыг тэгш боломж, нөхцөлөөр хангах энэхүү төслийг санаачлагч хамт олонд талархаж буйгаа илэрхийлье.



“Equal slice for everyone” уриатай Pizza Hut брэнд хүн бүрийг тэгш боломжоор хангахад анхаарч, нийгмийн хариуцлагын хүрээнд энэ төрлийн ажлуудыг тогтмол хийсээр ирсэн, цаашид ч үргэлжлүүлэн хийсээр байх болно:)
Хүүхэд бүр тэгш эрх, тэгш хүртээмж, тэгш боломжтой орчинд аз жаргалтайгаар өсөн торних болтугай!



