Мэдээ мэдээлэл2021 он, 10-р сарын 20

KFC брэнд “Зүрх мартахгүй төсөл”-г дэмжиж бяцхан зүрхнүүдийг хайраар ДҮҮРГЭХЭЭР боллоо

Манай улсад жилд дунджаар 1,000 орчим зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд мэндэлдэг байна. Үүнээс 200-300 хүүхэд нь мэс засал хийлгэх нэн шаардлагатай оноштой байдаг. Тиймээс KFC брэнд “Дүүргэ” нийгмийн хариуцлагын компанит ажлынхаа хүрээнд сард гурван хүүхдийн хагалгааны зардлыг бүрэн хариуцаж, бяцхан зүрхнүүдийг цоо эрүүл болгох төслийг үргэлжлүүлэн дэмжих албан ёсны хамтрагч боллоо. Төсөл урт хугацаанд амжилттай хэрэгжихэд нь хувь хүн болон байгууллагуудын тусламж маш чухал. Тиймээс нийт хэрэглэгч, хамтран ажиллагч байгууллагуудыгаа “Зүрх мартахгүй” төсөлд сэтгэлийн хандив өргөхийг уриалж байна.
 

Бяцхан зүрх бүхэн ХАЙРААР ДҮҮРЭН байг

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай