Мэдээ мэдээлэл2021 он, 10-р сарын 01

Little Sheep брэнд болон Таван Богд Трейдийн хамт олон "ЦУСАА БЭЛЭГЛЭЕ АЯН"-д нэгдлээ

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч Little Sheep брэнд болон Таван Богд Трейдийн хамт олон "ЦУСАА БЭЛЭГЛЭЕ АЯН"-д нэгдлээ. Сайн үйлсийн тус арга хэмжээнд нийт 20 гаруй ажилтан хамрагдаж, эрдэнэт хүний амь насыг аврах найдвар болсон цус хандивлах үйлст өөрсдийн хувь нэмрээ орууллаа.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 35,650 хүн цусаа өгсөн байна. Тухайн үед коронавирусийг дотооддоо алдаагүй байсан ч албан байгууллага, их дээд сургуулиас цус цуглуулах ажил ерөнхийдөө зогссон ба 2020 оны арван нэгдүгээр сараас хойш нийт дөрвөн удаа хөл хорио тогтоож бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбоотой энгийн үед өдөрт дунджаар 120-150 донорын цус цуглуулдаг байсан бол иргэдийн хөдөлгөөн хязгаалагдсанаар цусны донор өмнөх 2 жилтэй харьцуулахад 32 хувиар буурчээ. Цаг үеийн байдалтай холбоотойгоор вакцин тариулсны дараа хариу урвал дунд болон бага хэмжээтэй илэрсэн бол 14 хоногийн дараа цусаа бэлэглэж болох ба хэрэв ковидын халдвар авсан бол 1 сарын дараа цусаа бэлэглэх боломжтой байна.  

Коронавирус халдварын нөхцөл байдлаас шалтгаалан дэлхий нийтэд цус, цусан бүтээгдэхүүний нөөц буурах эрсдэл үүсээд буй энэ үед цусаа хандивлаж эрдэнэт хүний амь аврахыг уриалж байна. Таны цусаа бэлэглэхдээ зарцуулсан 20-30 минут 3 хүнд амьдрал бэлэглэнэ.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай