KFC брэнд 20 сая төгрөгийн хүчилтөрөгчийн аппарат Цэргийн Төв Эмнэлэгт хандивлалаа
2020 онд анх ковидын тохиолдол илэрсэн цагаас Цэргийн Төв Эмнэлэг хүчин чадлаа коронагийн хүнд өвчтөнүүдийг хүлээн авахад 100% дайчилж, эмчилсээр байна. Ковид-19 тархалтын давлагааны энэ үед өвчтөнүүдэд хамгийн их хэрэгтэй байгаа хүчил төрөгчийн төхөөрөмж нь манай улсад маш хангалтгүй, улсын хэмжээнд ердөө 30 ширхэг байдаг. KFC брэнд өнгөрсөн 6 сард ч ХӨСҮТ-д 20 ширхэг амьсгалын цогц тоног төхөөрөмжийг хандивлаж байсан билээ.


Цар тахлын энэ хэцүү цаг үеийг хамтдаа даван туулах хандивт хамтдаа оролцож байгаа хэрэглэгч та бүхэндээ БАЯРЛАЛАА. Иргэн бүрийн оролцоо, хичээл зүтгэл хэрэгтэй байгаа энэ үед өөрийгөө болон хайртай гэр бүлээ хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ сахин мөрдөж, дархлаагаа #ДҮҮРЭН байлгахыг уриалж байна.



