Мэдээ мэдээлэл2021 он, 03-р сарын 30

MamyPoko брэнд төрөх эмнэлгийн 200 өлгийг шинэчиллээ

Японы номер нэг хүүхдийн брэнд Mamy Poko нийгмийн хариуцлагын хүрээнд “Шинэ өлгий” аянд нэгдлээ. Бид дуучин Нара-н санаачилсан энэхүү аянд дөрвөн сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий 200 ширхэг өлгийг төрөх эмнэлгүүдэд хүлээлгэн өгсөн юм.  Шинэ өлгий нь төрөх эмнэлгийн өндөр температурын ариутгалыг даах, чанарын стандартыг хангасан нярайн зориулалтын өлгий юм.  
 

Түүнчлэн, MamyPoko брэнд нь 18 дахь жилдээ Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн төрөх эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байгаа. Бид дөнгөж төрсөн нялхаст нярайн малгай, Mamy Poko живх болон нярайн бугуйвч зэргийг бэлдэж, сар бүр 3000 гаруй нярайд “Анхны бэлэг”-ийг нь бэлэглэдэг билээ. Mamy Poko брэнд нь цаашид ч эх үрд зориулсан нийгмийн хариуцлагын сайн үйлсийн аянуудыг  хэрэгжүүлсээр байх болно. 

Дашрамд дурдахад Mamy Poko New born нь дөнгөж төрсөн нярайн хүйг хөндөхөөс сэргийлсэн ухлаадастай бөгөөд дэлхийд патентлагдсан живх билээ. Мөн агаарыг чөлөөтэй нэвтрүүлж, чийгийг гадагшлуулж, таны хүүхдэд өдрийн турш тухтай мэдрэмж төрүүлэх болно.  

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай