Мэдээ мэдээлэл2020 он, 11-р сарын 12

Пицца Хат брэнд Эрүүл мэндийн салбарын 1110 ажилтанд бүтээгдэхүүнээ өглөө

Онцгой байдал зарласан энэ үед бид бүхний төлөө хамгийн их хичээн ажиллаж буй  10 гаруй эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын эмч, сувилагч, ажилтнууд болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны нийт 1110 гаруй хамт олонд  бага ч болов сэтгэлийн дэм, эрч хүч өгөхөөр  Пицца Хат брэндийн хамт олноос  бүтээгдэхүүнээ хүлээлгэн өглөө.

Үүсээд байгаа онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор  Пицца Хат-н сүлжээ салбарууд үйл ажиллагаагаа заасан хугацаагаар зогсоосон ч энэ өдөр эх орныхоо эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүстээ зориулан Пицца Хат-н төлөөлөл ажиллан, халуун пиццагаа хүргэлээ. 

Нийт иргэдийн өмнөөс энэхүү гамшигт өвчинтэй тэмцэн цаг наргүй ажиллаж буй эмч, сувилагч эрүүл мэндийн байгууллагын бүх ажилтнууддаа баярлаж, талархсан сэтгэлээ Пицца Хат-н хамт олон дахин дахин илэрхийлсэн юм.  

Хамтдаа дархлаагаа дэмжин, эерэг байж энэ бүхнийг хариуцлагатайгаар даван туулахыг хүн бүрээс уриалж байна. 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай