Мэдээ мэдээлэл2021 он, 03-р сарын 01

Улаанбаатар Принт ХХК сурагчдад "цахим хичээлтэй таблет" бэлэглэлээ

Дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тахлын улмаас улс орон даяар хөл хорио тогтоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон тул хүүхэд багачууд гэрээсээ телевизээр хичээлээ үзэн сурч, боловсорч байна. Гэвч телевизгүй гэсэн шалтгаанаар Улаанбаатар хотын хэмжээнд 5000 гаруй сурагч суурь боловсролоо тэгш хүртэж чадахгүй байгаа юм

Тодруулбал, улсын хэмжээнд 100,000 гаруй сурагч теле хичээлдээ хамрагдаж чадаагүй нь БСШУЯ-н судалгааны тайланд дурдагдсан бөгөөд тэдгээр хүүхдүүдийн 33,988 нь Улаанбаатар хотод амьдардаг. 

Ийнхүү зурагтын хүрэлцээнээс шалтгаалан хүүхдүүдийн хичээлдээ хамрагдах байдал харилцан адилгүй байж, хичээлийн хоцрогдол үүсэх нөхцөл бүрдээд байгаатай холбогдуулан Улаанбаатар Принт ХХК нь Дэлхийн зөн Монгол ОУБ-тай хамтран хүүхэд бүрд тэгш боловсрол хүртээх ажлыг хэрэгжүүлсэн байна.

Үеийнхэнтэйгээ хөл нийлүүлэн сурч боловсрох, хичээлээ хийхэд маш их хүндрэлтэй байдаг талаараа бяцхан багачууд маань дурдсан ба энэхүү хөтөлбөрөөр тэдэнд хүрч буйд ихээхэн талархаж буйгаа илэрхийлсэн юм. 

Энэхүү таблетийг ашиглан сурагчид цахим хичээлээ хийх мөн  хүүхэд хөгжил, хамгаалалтай холбоотой контентуудыг офлайн орчинд буюу нэтгүй газар ч үзэх боломжтой юм. Таблет тус бүрд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны зөвшөөрөлтэйгөөр сурагчдад зориулсан боловсролын контентуудыг суулган, зөвхөн тухайн сурагч ашиглах байдлаар тохируулсныг онцоллоо. 

Бид хамтдаа боловсролын тэгш бус байдлыг бууруулж чадна!

Улаанбаатар Принт ХХК

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай