Мэдээ мэдээлэл2020 он, 06-р сарын 16

KFC БРЭНД ГССҮТ–Н ТҮЛЭНХИЙН ТАСАГТ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХАНДИВЛАЛАА

KFC брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд “Тэврэлтийн өдөр”-г 2014 оноос эхлэн сар бүр тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд нийгэмд эерэг, дулаахан харилцааг бүрдүүлэх, дэм дэмэндээ амьдрахын сайхныг мэдрүүлэхийг эрмэлздэг билээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын асрамжийн газрууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд, амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүд, сургуулийн сурагчдад зориулан дэмжлэг үзүүлж, 6-18 насны 1,500 орчим хүүхдэд халуун дулаан тэврэлтийг бэлэглээд байна. “Тэврэлтийн өдөр” болон нийгэмд хандсан сайн үйлсийн ажилд KFC брэндийн хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн маань худалдан авалтын тодорхой хэсэг зориулагддаг гэдгийг онцолж, хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ гүн талархал илэрхийлье.

 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай