"АЗ ЖАРГАЛТАЙ ХҮҮХДҮҮД"
Өдөрлөгийн турш бяцхан хүүхдүүдтэй хамт тоглон наадахаар тэдний хайртай Winx club, Мэлхий нинжа, Бабугын найзууд, Zootopia, Үнсгэлжин, Винни Пух зэрэг олон үлгэрийн баатрууд хүрэлцэн ирж, тоглолт, хөгжөөнт үзүүлбэрүүд үзүүллээ.

Түүнчлэн хүүхдүүд маань хүссэн зүйлээ нүүрэн дээрээ зуруулж, дуртай амьтнаа шаараар хийлгэн авахын зэрэгцээ, аав, ээж, ах, эгч нартайгаа хамт дурсамжит мөчийн зургаа татуулан, хальсанд буулган мөнхрүүлсэн билээ. KFC брэндийн зүгээс зарласан “Аз жаргалтай хүүхдүүд” гар зургийн уралдаанд оролцон, бүтээлээ авч ирсэн хүүхэд бүр, мөн өөрийн хайртай үлгэрийн баатрын дүрд хувирч ирсэн хүүхэд бүр KFC Брэндийн гарын бэлгээр шагнууллаа.

Бидний ирээдүй болсон бяцхан үрс маань үргэлж аз жаргалтай, инээмсэглэл, хайр халамжаар дүүрэн байхад аав, ээж, ах, эгч, эмээ, өвөө, багш гээд бүх л ойр дотны хүмүүсийн оролцоо чухал билээ. KFC брэндийн зүгээс хүүхдийн гэрэл гэгээтэй амьдрал, ирээдүйн төлөө өөрсдийн хувь нэмрийг оруулан ажиллахыг эрмэлзэж, гэр бүл болон хүүхэд багачууддаа зориулсан үйл ажиллагааг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Манай үйл ажиллагаанд хэрэглэгчид маань өргөнөөр оролцож, аз жаргалтай нэгэн мөчийг хамт өнгөрүүлэхэд бид үргэлж баяртай байх болно.



