Мэдээ мэдээлэл2020 он, 06-р сарын 11

ПИЦЦА ХАТ-ЫН ХАМТ ОЛОН "ИД ШИДТЭЙ АХ ЭГЧ" БОЛЛОО!

“Ид шидтэй ах эгч” хөтөлбөрийн зорилго нь нийгэмд тулгамдсан асуудал болох хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах, хүүхдийн эрхийн төлөө тэмцэх “Ид шидийн орон 1” цогцолбор төвийн урсгал зардлыг хамтдаа шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулах хөтөлбөр юм.

Пицца Хат брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Бяцхан гараараа пицца урлацгаая” өдөрлөг болон хязгаарлагдмал дүүрэгт байрших сургуулиудад ном хандивлах “Pizza and Book” аяныг тогтмол хийдэг. 
Бид цаашдаа хүүхэд, залуус, гэр бүлийг дэмжсэн олон ажил хийхээр төлөвлөж байгаа бөгөөд эрхэм таны санал бидэнд үнэтэй тул ямар ажил хийвэл илүү оновчтой талаарх саналаа www.pizzahut.marketing@tavanbogd.com хаягаар мэдэгдээрэй.

Хайрлах нь хуваалцахаас... Пицца Хат

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай