KFC БРЭНД БИЕ БИЕНЭЭ ХАЛУУН ДУЛААНААР ТЭВРЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
Энэ удаагийн “Тэврэлтийн өдөр”-ийг тус компанийн хамт олон “Улаанбаатар Ротаракт” клубтэй хамтран 132-р бага сургуулийн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй 40 хүүхдийг Бизнес плаза дахь салбартаа хүлээн авч, хагас өдрийг хөгжөөнт тоглоом тоглож, бүтээл урлаж, урлагийн тоглолт үзэн хамтдаа дурсамж дүүрэн өнгөрүүлэв. Гурав дах жилдээ зохиож буй “Тэврэлтийн өдөр”-өөр асрамжийн газар, сургалт хүмүүжлийн тусгай төв, асрамж халамжийн газрын хүүхдүүдийг шалтгаангүйгээр хайрлах, урам өгөх, халуун дулаан тэврэлтээр сэтгэлийг нь дулаацуулахыг уриалдаг юм.
Тус хамт олны зүгээс энэ хугацаанд “Эрдэм”, “Нарлаг”, “Миний гэр бүл”, “Зөв амьдрах ухаан” зэрэг асрамжийн газар, “Вербист”, “Өнөр бүл” зэрэг өнчин хүүхдийн асрамжийн газар болон 20 гаруй төвийн 600 орчим хүүхдэд халуун дулаан тэврэлт бэлэглэж, хамтдаа энэ өдрийг тэмдэглэж иржээ.



