ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ ХҮҮХДҮҮД БИДНИЙ ИРЭЭДҮЙ
Компанийн ажилтан бүр энэхүү сайн үйлсийн аянд гар бие оролцсон бөгөөд тэд хувиасаа ном цуглуулан энэхүү асрамжийн газрын хүүхдүүдийн ирээдүйн эрдэм мэдлэгт тус болох үүднээс нийт 729 ширхэг номыг 300.000₮-ийг хамт цуглуулан хандивласан юм. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан идэвхитэй оролцсон “Таван Богд Менежмент” ХХК-ийн хамт олондоо чин сэтгэлээсээ талархал илэрхийлж ажлын ажлын амжилт хүсье.



