ХАЛАМЖИЙН 28-ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Энэхүү аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 28 дугаар цэцэрлэгийн 1 бүлгийг хүүхдийн тоглоомоор хангаж, Colgate-Palmolive брэндийн зүгээс тус цэцэрлэгийн 2 бүлэгт хүүхдийн шүдний оо, сойзны хэрэглээг бэлэглэсэн юм. Тус цэцэрлэг нь халамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 24 цагийн турш бүтэн өнчин болон хагас өнчин, амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур айлын хүүхдүүдийг хамруулдгаараа онцлогтой. Сайн үйлсийн аянд идэвхтэй оролцсон нийт хамт олондоо баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.



