Мэдээ мэдээлэл2020 он, 06-р сарын 11

ЭХ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ MAMY POKO БРЭНД ЭХЭМҮТ-ИЙГ ТОХИЖУУЛАВ.

ТБИ нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эх, хүүхдэд чиглэсэн олон төсөл, аяныг хэрэгжүүлдэг бөгөөд энэ удаа Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн цахим бүртгэл, хүлээлгийн танхимын засвар, тохижилт, шаардлагатай зарим тавилгуудыг эмнэлгийн хамт олны хүссэнээр хийж, хүлээлгэн өгсөн байна. Тус засвар, тохижилтын ажлыг сар гаруйн хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд эрүүл мэндийн байгууллагын стандарт шаардлагыг хангасан иж бүрэн тохижилт болжээ.
Улсын төсөв мөнгө төдийлөн хүрээд байдаггүй эмнэлгийн салбарт, тэр дундаа эх, эмэгтэйчүүд, хүүхдэд мэргэжлийн төрөлжсөн үйлчилгээ үзүүлдэг үндэсний томоохон эмнэлэгт нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлдэг Mamy Poko брэндийн зүгээс энэхүү ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаад тус эмнэлгийнхэн болоод эхчүүд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай