KFC “ТЭВРЭЛТИЙН ӨДӨР”
Энэ удаад “Өнөр бүл” асрамжийн төвийн 12-с доош насны 40 гаруй хүүхдийг “Авто KFC” салбартаа хүлээн авч, халуун дулаан энгэртээ” тэвэрлээ”. Үйл ажиллагааны үеэр бяцхан хүүхдүүдэд зориулан Сүнсний баярын үүссэн түүхийг ярьж өгөхөөс гадна Halloween-ий баярын нүүр будалтыг хийж өгч бэлэг барьлаа. Чин сэтгэлийн тэврэлтээрээ дамжуулан чи ганцаараа биш, би чамайг хамгаалах болно гэсэн сэтгэлээ илэрхийлж, хоорондоо найрсаг, дулаахан харилцааг бүрдүүлэхийг чухачилдаг. Эх орны ирээдүй болсон бяцхан иргэддээ зориулсан “Тэврэлтийн өдөр” сар бүр зохион байгуулагдах болно. KFC Халамжлах нь хуваалцахаас эхэлдэг.



