Подкаст, ярилцлага | July 17, 2023

Тэргүүний ажилтан “Таван Богд Интернэйшнл” компанийн Нягтлан бодогч Ш.Нямгэрэл

-Та яагаад Таван Богд Группийг сонгон ажилд орох болсон бэ?

Олон хүн мэддэг, үйл ажиллагаа нь чанартай, нэр хүндтэй компани болохоор нь ажилд орохоор шийдэж байсан. Одоо ч тэр шийдвэртээ маш их баяртай байдаг.

-Анх гараагаа эхлүүлснээс авхуулаад Тэргүүний ажилтан болох энэ замналд сурч мэдэж, өөртөө олж авсан хамгийн үнэтэй зүйл нь юу байсан бэ?

Залуу, эрч хүчтэй хамт олны дунд орж ирсэн минь хамгийн сайхан. Миний хоёр дахь гэр юм шиг, тухтай, хөгжөөнтэй, эерэг гээд үнэхээр дулаан мэдрэмж төрүүлдэг. Энд ажиллаж байх хугацаандаа би залуусын дунд эрч хүчтэй, тууштай, шударга ажиллах нь чухал юм байна гэдгийг олж мэдсэн. Хамт олноороо бахархаж, тэр дунд байхдаа би өөрөөрөө, чөлөөтэй, жаргалтай байж чаддаг. Ажиллах орчин, хангамж маш сайн. Дээрээс нь биднийг өөрсдийгөө хөгжүүлэхийг дэмжиж, нэгнээсээ суралцах, ойр байх бүх боломжоор хангадаг. Ажилтан бүрийн хувьд энэ бол маш чухал шүү дээ.

-Шинээр ажилд орох гэж байгаа, дөнгөж ажлын гараан дээр ирсэн залуустаа та юу гэж зөвлөх вэ?

Үнэхээр Таван Богд Группт ажиллахаар сонгоод, хүсээд ирсэн залуусыгаа тууштай, няцахгүй байгаасай гэж хүсдэг. Мэдээж ажлын ачаалал гэдэг хаана ч, аль ч газар байгаа. Тэр болгоныг даван туулж, өөрийн чадварыг нээж, ажилдаа гаршчихвал маш их амжилт, мэдлэг, туршлага олж авна, өсөн дэвших боломж нь ч нээлттэй байгаа.

-Таван Богд Групп, бас хамтран ажиллагсдынхаа юунд нь та хамгийн дуртай вэ?

“Чамайг хэн ч харахгүй байсан ч, хэн ч шалгахгүй байсан ч ажлаа чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй” гэж үг байдаг шүү дээ. Манай хамт олон яг л ийм, сэтгэлээсээ ажилладаг хүмүүс. Хүнд алдаа дутагдал байлгүй л яах вэ. Гэхдээ алдаа дутагдлаасаа суралцаад, тууштай л байя гэж зорьж ажилласан минь энэ компанийн үнэт зүйлийн нэг хэсэг байх. Ажлын нэг хүн бүр сэтгэлээсээ ажиллах, ажилдаа үнэнч байх тийм таатай уур амьсгал, нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь бахархмаар. Үнэхээр ирээдүйгээ баталгаатай болгож, хамтдаа хийж бүтээе, урагш алхъя гэсэн хүн бүрийн хувьд Таван Богд Групп бол шинэ боломж, ирээдүйн баталгаа нь байх болно.

#ТаванБогдГрупп #ХамтынХүчАмжилтынТүлхүүр

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай