"УЛААНБААТАР ГУРИЛ" ХХК “ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ”-ООР ШАЛГАРЛАА
"Улаанбаатар Гурил" ХХК нийгмийн даатгалын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ажилтнуудынхаа нийгмийн баталгааг ханган, хариуцлагатай ажил олгогчийн үлгэр жишээ болж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газраас 2026 оны “Шилдэг ажил олгогч”-оор шалгарлаа.
Компанийн зүгээс ажилтнуудынхаа өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа эрхэмлэн, нийгмийн хамгаалал, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллахын зэрэгцээ ажилтнуудынхаа хөдөлмөрлөх таатай орчин, сайн сайхан байдал, нийгмийн баталгааг хангахад онцгойлон анхаарч ажилладаг.
"Улаанбаатар Гурил" ХХК нь хүнсний аюулгүй байдал, чанарын стандартыг чанд мөрдөн, хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүн хүргэхийг ямагт зорин үйл ажиллагаагаа явуулж байна.




