Таван Богд Финанс ББСБ ХХК IDCXS:2022:02 Стандартыг 2 дахь жилдээ International Excellence түвшинд хамгааллаа
Таван Богд Финанс ББСБ ХХК харилцагчийн үйлчилгээндээ Олон Улсын Дижитал Харилцагчийн Туршлагын Стандартыг (IDCXS:2022:02) 2 дахь жилдээ амжилттай хамгаалж, "Олон Улсын Төгөлдөршил" (International Excellence) түвшний баталгаажуулалтаа дахин гардан авлаа. Ингэхдээ нийт шалгуурыг 97.5% гүйцэтгэлтэйгээр амжилттай хамгаалсан нь маш өндөр түвшинд тооцогдлоо.
Таван Богд Финанс ББСБ ХХК нь энэхүү стандартыг амжилттай хэрэгжүүлж, тогтвортой хадгалан хөгжүүлж буй Монголын цөөн байгууллагын нэг боллоо.
Олон Улсын Дижитал Харилцагчийн Туршлагын Стандарт (IDCXS:2022:02) нь Таван Богд Финанс ББСБ ХХК-ийн PayOn дижитал бүтээгдэхүүнээрээ дамжуулан харилцагч төвтэй үйлчилгээгээ тасралтгүй сайжруулж, олон улсын шилдэг туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, харилцагчдын сэтгэл ханамж, үйлчилгээний чанар, санал хүсэлтийг сонсож, бодит сайжруулалтыг хийж буйг олон улсын түвшинд баталж үнэлсний илэрхийлэл болж байна.
Тус өндөр түвшний стандартыг олон улсын харилцагчийн туршлагын Институтээс баталгаажуулахаас гадна Их Британийн Стандартын Институтээс давтан баталгаажуулдаг. Энэхүү баталгаажуулалт бол байгууллагын амжилтаас илүүтэйгээр харилцагч бүрийн бидэнд өгсөн итгэл, санал хүсэлт, хамтын хөгжлийн үр дүн юм.
Бид цаашид ч олон улсын жишигт нийцсэн, илүү энгийн, хүртээмжтэй, найдвартай санхүүгийн үйлчилгээг хэрэглэгч бүрд хүргэхийн төлөө тасралтгүй хөгжсөөр байх болно.




