“Champions week-2026” арга хэмжээг Монгол Улсдаа амжилттай зохион байгууллаа
Дэлхийн алдарт Pizza Hut сүлжээ рестораны Ази, Номхон далайн бүсийн шилдгүүдийг нэгтгэдэг хамгийн нэр хүндтэй ур чадварын тэмцээн болох "Champions Week 2026" анх удаа Монгол Улсад амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээн нь ресторануудын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн бэлтгэх ур чадвар, үйлчилгээний чанар, багийн зохион байгуулалт зэрэг олон үзүүлэлтээр шилдгүүдийг тодруулдаг бөгөөд эндээс шалгарсан багууд Pizza Hut-ийн дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авдгаараа онцлогтой.
Энэ жилийн Champions Week 2026 арга хэмжээ нь Монгол Улсад зохион байгуулагдаж байгаагаараа онцгой ач холбогдолтой. Арга хэмжээнд Pizza Hut Asia Pacific, Pizza Hut GFM/Global, Pizza Hut Global байгууллагын төлөөлөл болон Япон, Австрали, Өмнөд Солонгос, Тайван зэрэг 13 орны 250 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн юм.
Монголын Pizza Hut-ийн хамт олон 2018 оноос хойш Champions Week тэмцээнд тасралтгүй оролцож, бүс нутгийн шилдэг багуудтай өрсөлдөн, үйл ажиллагааны стандарт, үйлчилгээний чанар, бүтээгдэхүүн бэлтгэх ур чадвараа олон улсын түвшинд бататгасаар ирсэн.
Champions Week-2026 тэмцээнд Монголын Pizza Hut-ийн хамт олон
🏆 Modern Restaurants Award 2026
🏆 TOP AC – Шилдэг бүсийн менежер
🏆 Best RGM – Шилдэг салбарын менежер
🏆 Best Cashier – Шилдэг касс
🥇 Make Table Innovation буюу шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх төрөлд Тэргүүн байр
🥇 San Francisco Dough буюу гараар татсан гурил бэлтгэх төрөлд Шилдэг
🥇 Pan Dough буюу хөвсгөр пан гурил бэлтгэх төрөлд Шилдэг
🥈 Dough Master буюу 3 төрлийн пиццаны зуурмаг бэлтгэх тэмцээний хоёр төрөлд шилдгээр шалгарч, нийлбэр дүнгээр Дэд байр эзэллээ.
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан энэхүү олон улсын арга хэмжээ нь зөвхөн тэмцээн төдийгүй Монголын Pizza Hut-ийн багийн ур чадвар, зохион байгуулалтын чадамжийг олон улсын түвшинд харуулах чухал үйл явдал боллоо.






