“ТАВАН БОГД ТРЕЙД” ХХК “МОН БИЙФ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
“Таван Богд Трейд” ХХК нь Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны гуравдугаар ангилалд бүртгэлтэй “Мон Бийф” ХК-ийн 44’200’000 ширхэг энгийн хувьцааг 47 төгрөгөөр худалдан авах саналыг нийтэд гаргаж байна.
- Хувьцааг худалдан авах саналын хугацаа: 2023 оны 2 сарын 3-ны 9 цагаас 3 сарын 15-ны 18 цаг хүртэл
- Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх хугацаа: 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 13:00 цаг
- Санал гаргагчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг: 116'267'045 ширхэг 54,26% (2022 оны аудитчлагдсан санхүүгийн тайланд тусгагдсан дүн)
- Санал гаргагчийн харилцагч үнэт цаасны компани: “Таван Богд Капитал” ҮЦК, утас: 72727282
- Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион Оргил 1, Чингисийн өргөн чөлөө 6, Хаан банк цамхаг, 10 давхар, и-мэйл хаяг: cr@tavanbogdcapital.com



