Мэдээ мэдээлэл | February 28, 2023

НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ СИСТЕМТЭЙГЭЭР ХЭРЭГЖҮҮЛНЭ.

Таван Богд Групп нь Тогтвортой Хөгжлийн бодлогын хүрээнд Тогтвортой Бизнес, Тогтвортой хөрөнгө оруулалт, Тогтвортой түншлэлийг хангаж ажиллахыг эрмэлздэг.
Энэхүү ажлын хүрээнд Чанарын Менежментийн Тогтолцооны ISO9001:2015, ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны ISO45001:2018, Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO14001:2015 стандартуудыг нэвтрүүлэх сургалтуудад үе шаттайгаар хамрагдан, мэдлэг ур чадвараа өнгөлсөөр байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зорилтын хүрээнд ажилтны хөдөлмөрлөх явцад аливаа өвчлөл, гэмтлээс урьдчилан сэргийлэх, мөн түүнчлэн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл-аюулгүй ажлын байраар хангах замаар тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхээр ажиллаж байна.
Нэгдсэн менежментийн тогтолцоог системтэйгээр хэрэгжүүлж байгаа нь Тогтвортой Хөгжилд хүрэх түлхүүр болж байна.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай