L’OCCITANE БРЭНД 90 ГАРУЙ ОРНООС МОНГОЛЫН БАГИЙГ ШИЛДГЭЭР ТОДРУУЛЛАА
Дэлхийн 90 гаруй оронд, 3000 гаруй салбартай L’Occitane брэнд 2022 оны улс орнуудад хэрэгжүүлсэн компанит ажлуудаасаа онцлох ажлуудаа тодрууллаа.
Бусад орнуудад хэрэгжүүлсэн тэргүүн туршлагаасаа хуваалцаж, нэгнээсээ суралцаж, онцлох ажлуудаа шалгаруулдаг уг арга хэмжээний үеэр L’Occitane брэндийн Монголын баг хамт олон, нийт 10 төрлөөс 2 төрөлд онцлох ажлаар шалгарлаа. Үүнд:
- “Миний сонголт L’OCCITANE” компанит ажлын хүрээнд олны танил, загвар өмсөгч ашиглахгүйгээр, L’Occitane брэндийн Монгол ажилтнууд өөрийн брэндийн нүүр царай болон брэнд бүтээгдэхүүнээ сурталчилсан нь, олон нийтийн анхаарлыг татаж, өндөр хандалт авсан “Бүсийн шилдэг идэвхжүүлэлт” төрөлд онцлох шилдэг ажлын нэгээр тодорлоо.
- Мөн Тогтвортой Хөгжлийн Бодлогын хүрээнд тавигддаг “Гар урлалыг дэмжих санаачлага” онцлогдлоо. Чингэлтэй дүүргийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төвтэй хамтран ажиллаж “Эко тор, Эко Календар”-ийг дахин боловсруулагдах даавуун материалаар хийлгүүллээ. “Эко тор, Эко Календар”-ийг худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчид, харилцагчдадаа бэлэглэсэн нь олон хүний талархлыг хүлээж, байгальд ээлтэй, хог хаягдлыг бууруулсан шийдэл болжээ.
90 орны шилдгүүдтэй өрсөлдөн 2 төрөлд шилдэгээр тодорсон L’Occitane брэндийн Таван Богд Группийн хамт олондоо халуун баяр хүргэе.



