Тэргүүний ажилтан “Таван Богд” компанийн Ерөнхий инженер Т.Энхтөр
-Та яагаад Таван Богд Группийг сонгон ажилд орох болсон бэ?
Өөрийнхөө мэргэжлээр илүү амжилт гаргаж, сайн ажиллахыг хүсэж байснаас гадна би тухайн үед байрны зээлтэй байсан. Том групп компанид орвол миний амьдрал илүү баталгаатай болж, санаа зовох асуудал ч байхгүй болно гэж бодсон. Үнэхээр энд ажиллаж эхэлснээр би бусад асуудалд санаа зовох зүйлгүй болсон доо. Энэ олон жилийн хугацаанд цалингаа нэг ч удаа хоцроож байгаагүй, үргэлж дэмжиж, хөгжихөд тусалдаг болохоор ажиллахаар шийдсэндээ би их баярладаг.
-Анх гараагаа эхлүүлснээс авхуулаад Тэргүүний ажилтан болох энэ замналд сурч мэдэж, өөртөө олж авсан хамгийн үнэтэй зүйл нь юу байсан бэ?
2015 онд ахлах механикч мэргэжлээр ажиллаж эхэлснээсээ хойш би цаг сайн баримталж сурснаас гадна маш няхуур нямбай ажиллаж сурсан. Хүмүүсийн үнэтэй эд хөрөнгө болох машин дээр ажилладаг учраас хариуцлага өндөр байдаг. Бас бусад ажилчдаа ч бас маш сайн сургаж, зааж зөвлөхийг хичээдэг. Би анхнаасаа л тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой байсан учраас үнэнчээр, хичээл зүтгэлтэй ажиллаж, залуу боловсон хүчнээ ч сайн бэлдэж, сургахыг зорьдог юм.
-Шинээр ажилд орох гэж байгаа, дөнгөж ажлын гараан дээр ирсэн залуустаа та юу гэж зөвлөх вэ?
Таван Богд Группт орсноор хүн өөрийгөө нээж, илүү боломж бололцоо байгаа гэдгээ олж харж чаддаг. Хангамж сайн, цалин хөлс өндөр, гэр бүлийнхээ амьдралыг илүү баталгаатай болгох боломж байдаг учраас ирээдүйдээ хийж буй зөв сонголт байж чадна гэдэгт итгэлтэй байна.
-Таван Богд Групп, бас хамтран ажиллагсдынхаа юунд нь та хамгийн дуртай вэ?
Бүх зүйл минь найдвартай, баталгаатай байдаг учраас би юунд ч санаа зовдоггүй. Таван Богд Групп өөрөө нэг гэр бүл шиг байдаг болохоор ажил дээр цаг маш хөгжилтэй, бүтээмжтэй, таатай өнгөрдөг. Олон сургалт, үйл ажиллагаа зохион байгуулдаг болохоор ямагт хөгжиж, таатай дулаан уур амьсгалтай байдаг.



