ОЛОН УЛСЫН АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО
Өдөрлөгөөр зочид буудлын чиглэлээр суралцан төгсөх гэж байгаа оюутнууд болон энэ салбарт ажиллах сонирхолтой авъяас, чадвартай хүн бүрийг хүлээн авч, Кемпинскийн 32 сүлжээ зочид буудлын 75 гаруй зочид буудлуудад байгаа нээлттэй ажлын байруудыг танилцуулсан юм. Өдөрлөг нь дээрх зочид буудлуудын ерөнхий менежерүүд болон хүний нөөцийн удирдлагуудтай шууд ярилцлаганд орж, Кемпинскийн аль нэг бүс нутгийн тансаг зэрэглэлийн зочид буудалд ажилд орж, амжилтын гараагаа эхлүүлэх ховор боломжийг олгодогоороо онцлог юм.



