УЛААНБААТАР ПРИНТ ХЭВЛЭХ ҮЙЛДВЭР ОЛОН УЛСЫН ISO45001:2018 СТАНДАРТ ХАНГАСАН ҮЙЛДВЭР БОЛЛОО
Стандартыг хэрэгжүүлсэн 3 жилийн хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан ослыг тэглэж чадсан ба энэ амжилтаа цаашид үргэлжлүүлэн аюулгүй ажиллагааны тогтолцоог улам сайжруулан хүн бүр ажлын байрандаа аюулгүй ажиллах боломжийг бүрдүүлэхээр хичээн ажиллаж байна.
“Улаанбаатар Принт” хэвлэх үйлдвэр нь “Таван богд групп”-н хэмжээнд Олон Улсын ISO45001:2018 стандартыг нэвтрүүлсэн анхны компани боллоо.



