MAYE MUSK ГОВЬ БРЭНДИЙН ХУВЦСААР “THE MAGAZINE” СЭТГҮҮЛИЙН НҮҮРИЙГ ЧИМЛЭЭ
Таван Богд Группийн хөрөнгө оруулалттай Говь брэнд дэлхийн загварын салбарын томоохон төлөөлөгчдийн сонголтод гоёмсог загвар, онцгой чанараараа танигдаж эхэллээ. Түүний нэгэн илрэл болж “Tesla Motors”-ийн үүсгэн байгуулагч Elon Musk-ын ээж Maye Musk “Говь” брэндийн пальтогоор загварын “THE MAGAZINE” сэтгүүлийн тэргүүн нүүрийг чимлээ.
Maye Musk нь загварын салбарт 50 жилийн турш ажиллаж байгаа чадварлаг модель бөгөөд өдгөө 75 настай түүний хүчтэй дүр төрхтэй Говь брэндийн пальто нь төгс нийцэж олны анхаарлыг татсан юм.
Maye Musk-ын сонголтод нийцсэн GOBI брэндийн хар өнгийн пальтоны гоёмсог загвар нь таны өндөр өсгийтэй гутал болон пүүзтэй зохицож олон төрлийн дүр төрхийг бүтээх боломжтой.
Говь брэндийн Mexicana SS-2023 хавар зуны коллекцийн нэгэн шигтгээ болсон шулуун силуэт бүхий халаастай жилет нь эмэгтэй хүний сэтгэл татам байдлыг илтгэх бөгөөд таны хувцасны шүүгээний бүх төрлийн хувцастай зохицож гайхалтай харагдана.



