Мэдээ мэдээлэл | November 18, 2024

“Улаанбаатар Принт” компани нь “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын хүрээнд СЭЗИС-тай хамтран ажиллаа

4

 

Үндэсний ууган үйлдвэрлэгч “Улаанбаатар Принт” компани нь “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын хүрээнд Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай хамтран хаягдал цаасыг дахин боловсруулах хөтөлбөрийг хамтран зохион байгуулж байна. 

Тус хөтөлбөрийн хүрээнд сургуулийн 300 орчим оюутан 58 баг болж хуваагдан Улаанбаатар Принт компаниас гарах хаягдал цаасыг дахин боловсруулан хүний хэрэгцээнд хэрэглэгдэхүйц олон бүтээгдэхүүн хийснээ танилцууллаа.

 

Өнгөрсөн хугацаанд компани нь үйлдвэрээс гарах хаягдал цаасаа дахин боловсруулах шийдлийг хайж олон төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажилласаар ирсний нэг нь “Шамбала кампус” төслийн хүрээнд “Хаягдал цаасаар Lend art инсталляци бүтээх” төсөлд одоогоор хамтран ажиллаж байна.

 

Харин энэ удаа СЭЗДС-ийн оюутнуудтай хамтарсан төсөл хэрэгжүүлснээр шууд устгалд оруулдаг хаягдал цаасныхаа 70 орчим хувийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах шийдлийг олохоос гадна Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэгч компани болохоор зорин ажиллаж байна.

 

 

 

2
1
3

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай