МОД УРГУУЛМААР БАЙГАА Ч, ЦАГ ЗАВ АЛГА УУ?
Таван Богд Групп тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд байгаль орчинд ээлтэй байхыг зорьж ажилладаг. Энэ удаад агаарын бохирдлыг бууруулах, агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа Таван Богд Финанс ББСБ-ын TreeOn төслийг танилцуулж байна.
2022 оны IV улирлаас эхлэн хэрэгжүүлж байгаа уг төслийн хүрээнд PayOn зээлийн апп-аар зээл авах, зээлээ эргэн төлөх тутамдаа, мөн өдөр тутмын алхалтын тоогоороо ус цуглуулж түүгээрээ виртуал орчинд мод ургуулах боломжтой.
Төслийн хүрээнд 2030 он гэхэд 1 сая мод тарихаар зорьж байгаа бөгөөд одоогоор 10,000 гаруй хүн хамрагдаж, нийт 81,000 гаруй литр ус цуглуулан 8,800 мод тариад явж байна. PayOn апп-ын зээлдэгч зээлээ буцаан төлөх замаар модоо ургуулж дууссан үедээ сертификатаа авч, виртуал орчинд ургуулсан модоо Булган аймгийн Элсэн тасархай эсвэл Төв аймгийн Баянхангай гэсэн газруудад мэргэжлийн хүмүүсээр бодитоор тариулах юм. Модыг бодит орчинд тарьж, арчлахад Монгол Улсын ШУА болон Ногоон Ази ТББ нар хамтарч байна. Таригдах талбайн хувьд цөлжилт ихтэй, элсэн хөрстэй байршлуудад сонгох учир нүүрстөрөгчийг бууруулж, биологийн тэнцвэрт байдлыг хангахад нөлөөлнө хэмээн үзэж байна.
Нэг талаас байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал шийдэгдэж, нөгөө талаас зээлийн хэрэгцээ шаардлага хангагдаж байгаа уг төслийн БНХАУ-ын Алибаба компани амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай юм байна.



