Хөгжлийн бэрхшээлтэй төгсөгчдийг ажлын байраар хангах чиглэлд хамтран ажиллана

“Таван Богд Интернэйшнл” компани нь Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтарсан төслийн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын сэргээн засалт үндэсний төвийн дэргэд дэх Мэргэжлийн боловсролын сургуультай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй төгсөгчдийг ажлын байраар хангах боломжийг нэмэгдүүлэх, цаашлаад сургалтын байгууллага ба ажил олгогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгджээ. Ингэснээр “Таван Богд Интернэйшнл” компанийн нийгмийн хариуцлагын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх улмаар боловсон хүчний чадавхи, үр бүтээмжид “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд”-ийн оролцоог тэгш хүртээмжтэйгээр нэмэгдүүлэх зорилготой юм.



