Мэдээ мэдээлэл | April 28, 2023

ӨГЛӨӨ АЖИЛДАА, ОРОЙ ГЭР ЛҮҮГЭЭ ЯАРДАГ ТОЁОТАГИЙНХАН

 

Хүн идэвхтэй амьдралынхаа ихэнх хугацааг ажил дээрээ өнгөрөөдөг. Тэр ч утгаараа өглөө ажилдаа яардаг, орой гэр лүүгээ яардаг хүнийг хамгийн аз жаргалтай хүн гэдэг. Нийтдээ 20 мянга гаруй оролцогчтой, 5 улсын хамтарсан “Ажлын байрны сэтгэл ханамжийн шинэ чиг хандлага” гэсэн судалгаанд оролцогчдын 70% нь ажлын байраа сонгоход орчин хамгийн түрүүнд нөлөөлсөн гэж хариулжээ. 

Харин нийт оролцогчдын 56%, ажлын орчин нь цалингаасаа илүү сэтгэлийн таашаал өгдөг хэмээжээ. Өнгөрсөн хугацаанд цалин, ажлын цаг, байгууллагын нэр хүнд зэрэг үзүүлэлт өндөр хувьтай орж ирдэг байсан нь, ихээхэн өөрчлөгдсөнийг та харж байгаа биз. 

Аливаа байгууллагын амжилт, хөгжилд хамгийн их нөлөө бүхий гол нөөц бол тэр байгууллагын ажилчид юм. Харин тэрхүү гол нөөцөө хадгалж үлдэх, цаашлаад шилдгийг байгууллагадаа татахын тулд олон талт ажлууд хийх шаардлагатай. Таван Богд Групп ажиллах орчныг тав тухтай байлгах гэж хичээн ажиллаж ирсэн. 

 

Энэ удаад Toyota-Tavan Bogd компанийн ажлын байрны талаар танилцуулж байна. 130 гаруй ажилчдынхаа тав тухтай ажиллах орчин, эрүүл мэнд, эрх ашгийг үргэлж нэн тэргүүнд тавьсаар ирсэн тус компани 2023 онд шинэ оффис доо нүүн орж ажилчдадаа тав тухтай орчныг шинээр бүрдүүлж өгсөнөөс дурдвал:

1. Нийт ажилтнуудынхаа автомашинд зориулж, дулаан зогсоолы

г сайжруулсан.

2. Ажил дээрээ биеэ чийрэгжүүлэх зорилгоор Оффис дотроо фитнесийн тоног төхөөрөмжүүд суурилуулж, йога хийх амралтын өрөөг бий болгосон

3. Ажилтнуудынхаа чөлөөт цагт зориулж ширээний теннис болон ширээний хөл бөмбөг суурилуулсан

4. Ажилтан бүр өөрийн гэсэн хувцасны шүүгээтэй болж, оффис дээрээ ямар ч улиралд өөрийн биед нэн тухтай гутал хувцсыг өмсөх боломжийг бүрдүүлсэн

5. Амралтын өрөөг болон цай уух хэсгийг шинээр тохижуулж илүү тав тухтай болгосон

6. Мөн ажилтнууд болон харилцагчдадаа зориулан Жинхэнэ Япон амтыг хүргэдэг Нагоми-3 рестораныг нээлээ.

Дээрх ажлуудаас гадна энэ ондоо багтаан ажилтнууддаа хандсан олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. үргэлж шинийг илэрхийлж, ажлын орчноо байнга сайжруулахыг хичээж ажилладаг шилдэг хамт олондоо ажлын амжилт хүсье.

 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай