ДЭЛХИЙН №1 ПИЦЦАНЫ СТАНДАРТАД СУРАЛЦАВ
Сургалтанд рестораны менежер, сургалтын менежер, бизнес хөгжлийн менежер болон үйл ажиллагааны менежерүүд хамрагдаж сертефикат гардан авсан юм. Сургалт нь рестораны үйлчилгээ болон хүргэлтийн үйлчилгээ гэсэн 2 төрлөөр явагдсан ба Дэлхийн №1 Pizza Hut - ын үйлдвэрлэлийн стандартыг дагаж мөрдөх, Пиццаг хэрхэн таних, яаж хийх, гурилаа яаж бэлдэхээс эхлээд хэрэглэгчиддээ хэрхэн халуунаар нь хүргэх вэ? зэрэг бүхий л үйл ажиллагаанд стандартынх нь дагуу суралцаад ирлээ.



