ТАВАН БОГД ГРУППИЙН 7 КОМПАНИ ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖЭЭР ТОДОРЛОО
ТАВАН БОГД ГРУППИЙН 7 КОМПАНИ ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖЭЭР ТОДОРЛОО
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр тодруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжээр Таван Богд Группийн 7 компани шалгарлаа. Тус шалгаруулалтын хүрээнд Хаан банк 2-рт, Говь ХК 21-т, Саппорт Сервис Монголиа ХХК 60-д, Таван Богд Фүүдс ХХК 61-т, Таван Богд Интернэйшнл ХХК 69-д, Таван Богд Фүүдс Пицца ХХК 83-т, Таван Богд ХХК 93-т тус тус оржээ.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан ХААН банк, Говь ХК, Саппорт Сервис Монголиа ХХК, Таван Богд Фүүдс ХХК , Таван Богд Фүүдс Пицца ХХК, Таван Богд Интернэйшнл ХХК, Таван Богд ХХК-ныхаа хамт олондоо баяр хүргэж, амжилтын дээдийг хүсье.
ТОП 100 ААН-ийг тодруулахдаа Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэл, шинээр бий болгосон ажлын байр гэсэн үндсэн үзүүлэлтийг чухалчилдаг. Таван Богд Групп 2022 онд 480 ажлын байрыг шинээр бий болгож, 434 тэрбум төгрөгийн татварыг төсвийн бүрдүүлэлтэд төлж, тогтвортой хөгжлийн бодлогоороо дамжуулан эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Бид бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой хөгжлийн бодлогынхоо дагуу нийгэмд эерэг нөлөөтэй, байгаль орчинд ээлтэй, ажиллагсад болон олон нийтэд өгөөжтэй байхыг чухалчлан ажилладаг.



