100/1 ХОНЖВОРЫН АЗТАН ТОДРОВ
Азтанаар Норбрү ХХК-ийн захирал Ж.Бадрах тодорч супер хонжвор болох 2014 оны цоо шинэ Тоёота Camry автомашины эзэн боллоо. Өдөрлөгийн үеэр ТОТО брэнд болон Л'Окситан брэндүүдийн хамт олон дээрх сугалаанд оролцогчдын дундаас 2 азтан шалгаруулж гарын бэлгээ гардуулсан юм. Мөн "Говь" брэнд зуны коллекцоо зочдод танилцуулж, дуучин Наагий Улсын Филирмоны Симфони Оркистрын хамт үдшийг чимж, Мираж ресторан тансаг зоогоор зочидоо дайлсан юм.



