МОРИН ХУУР ХӨГЖМИЙГ ДЭЛХИЙД ТАНИУЛАН СУРТАЛЧИЛАХАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БАЙНА
Энэхүү тоглолт нь дэлхийн алдартай сонгодог хөгжмийн бүтээл “Кармен”-ыг үндэсний морин хуур хөгжмөөр тоглосноор ЮНЕСКО-ийн дэлхийн хосгүй өвд бүртгэгдсэн морин хуур хөгжмийг дэлхийд таниулан сурталчилах, Морин Хуур Чуулгын урын санг дэлхийн сонгодог бүтээлээр баяжуулах, Монголын үзэгчдэд дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлийг хүргэх, тэдний оюуны хэрэгцээг хангах зэрэг олон талын ач холбогдолтой болох юм.



